Гадаад валютын дуудлага худалдаагаар өнөөдөр Монголбанк 21.5 сая ам.долларыг 2853.30 төгрөгийн ханшаар арилжааны банкуудад нийлүүлжээ. Харин своп, форвард арилжаагаар банкуудаас санал ирээгүй байна.
Тодруулахад, гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.