УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар 106 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар, Н.Энхболд, Л.Энх-Амгалан нар зарчмын зөрүүтэй санал гаргав. Зарим хуул, тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад нэмэх болон хасах саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан, дэмжиж шийдвэрлэснээр уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.