УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр Төрийн ордонд хоножээ. Тэрбээр одоо хүртэл хаашаа ч гарахгүй хэмээн “хэлсэн амандаа хүрч”, өрөөндөө суусан хэвээр байгаа аж. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан хэлэлцэж буй асуудлаас өөр асуудлаар байр сууриа илэрхийлсэн билээ.
Тэрбээр “Та нар намайг ажилдаа ирдэггүй гэлээ. Өнөөдрөөс би эндээ амьдаръя. Би төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн. Шаардлагынхаа хариуг автал өрөөндөө сууж байя. Би ордонд амьдарч эхэллээ. Алга дарам цаасны хариу өгч чадахгүй байж Монгол улсын Ерөнхийлөгч байна гэдэг бас хаашаа ч юм. Санасны гарз байх аа. Шаардлагын хариу өгөгдөхгүй бол би хэдэн хүүхдээ баярлуулж чадахгүй юм шиг байна. Монголынхоо төлөө миний аав сууж байна гэж хүүхдүүд минь ойлгох байх. Монголын үрс олон болтугай. Би өрөө рүүгээ явлаа. Намайг тасалсанд битгий тооцоорой” хэмээн хэлсэн билээ
Эх сурвалж: Bataar.mn