Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариунуудын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
“2020 оны наймдугаар сарын 27-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 471 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 233 хүний судалгаа, ажиглалт дууссан. Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол 301. Үүнээс 291 хүн эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 33, гэрийн ажиглалтад 35, тандалт, судалгаа, ажиглалт дууссан 223 хүн байна. ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 10 хүний 9-ийнх нь биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.
Л.Баяр