АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 8 дугаар сарын 17-21-нд гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

Энэ сар тус байгууллага нийт 73 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 46 гомдол, мэдээллийг шалгаж байна.

Өнгөрсөн 7 хоногт эрүүгийн 480 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 457 хэргийг шалгаж байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн