Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 14 дүгээр сургуулийн 480 хүүхдийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөлийн барилгыг барьж, ашиглалтад оруулах юм.
Хо Ши Миний нэрэмжит тус сургуульд 5000 орчим хүүхэд суралцдаг бөгөөд гурван ээлжээр хичээллэх өндөр магадлалтай байгаа аж. Сургуулийн өргөтгөлийн барилгыг 2021 оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд өргөтгөлийн барилгыг ‘’ЮУВОКҮ’’ ХХК гүйцэтгэх аж.