2020-08-19 11:591min00

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо

763b7a0aaa1ef2e653a8d8690266705e782d92bc

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргыг шинээр томиллоо. /ШӨХТГ/

ШӨХТГ-ын даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг томилжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус байгууллагыг Б.Лхагва удирдсан бол энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Б.Бат-Эрдэнэд итгэл хүлээлгэжээ. Тэрбээр Мэргэжлийн хяналтын дэд дарга, ЗГХЭГ ын дэд дарга, Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай аж.