Инфляцийн түвшин 2020 оны долоодугаар сард улсын хэмжээнд 3.4 % гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.3 % буурсан үзүүлэлт юм.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны долдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.5%, өмнөх оны эцсээс 3.3%, өмнөх оны мөн үеэс 3.4%-аар өссөн байна. Инфляцийн түвшин долоодугаар сард улсын хэмжээнд 3.4 хувь гарчээ.
Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлжээ
- Хүнсний хүнсний бараа, ундаа, ус 7.5%
- Хувцас, бүс бараа 20.3 %
- Боловсролын үйлчилгээ 14.3
- Согтууруулах ундаа 3.9 %
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.3%
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.5%
- Эм тари, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.8% өссөн нь голлон нөлөөлсөн байв.
- Харин тээврийн бүлгийн үнэ 6.4% буурсан үзүүлэлттэй гарчээ.
Инфляцийн түвшин
- 2017 онд 3.4 хувь
- 2018 оны мөн үед 7.7 хувь
- 2019 оны мөн үед 7.7 хувь
- 2020 оны 7-р сард 3.4 хувь байгаа нь өмнөх оныхоос 4.3 пунктээр буурчээ.