2020-08-18 09:221min00

Он гарснаас хойш төрөлхийн тэмбүү өвчнөөр таван хүүхэд, ХДХВ, ДОХ-оор хоёр хүн өөд болжээ

6edf0edb-b95e-4155-9e07-60f6ac4ff33a-768x510

Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хүн амын эрүүл мэндийн энэ оны эхний долоон сарын үзүүлэлтийг нэгтгэснээс онцлон заримыг нь тоон мэдээллээр танилцуулъя.

Улсын хэмжээнд 29 төрлийн халдварт өвчний 19 562 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 20.9 хувиар буурсан дүн болов. Нийт халдварт өвчний 20.2 хувийг амьсгалын замынх эзэлсэн бол бэлгийн замынх 51.7 хувь болж нэмэгджээ.

Өнгөрсөн жилүүдэд уг өвчний тархалт нийт халдварын 40 хувиас хэтэрдэггүй байв. Үүнд мөөгөнцөр (1215), тэмбүү (727), трихомониаз (319), заг хүйтэн (15) нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Он гарснаас хойш төрөлхийн тэмбүү өвчний улмаас таван хүүхэд, ХДХВ/ДОХ-оор хоёр хүн нас баржээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй