Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болсон.
Үүний дагуу Сөүл, Сиатл, Шинэ Дели, Токио, Франкфурт, Прага-Улаанбаатар гэсэн зургаан удаагийн нислэгийг үйлдээд байгаа юм. Тус онгоцоор 265 иргэн Солонгос улсаас эх орондоо ирж байна.
Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-53, жирэмсэн-17, өндөр настан, асран хамгаалагчтай-30, хөгжлийн бэрхшээлтэй-9, эрүүл мэндийн шалтгаантай-28, БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдсан-29, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-94, АНУ, БНСУ-ын Элчин сайдын яамдын 7 диломат ажилтан байгаа юм.
Иргэдийг “Тоёоко инн”, “Эрхэс” зочид буудлуудад тусгаарлана.