Нигерийн иргэн Энтони Маду хүү балетаар хичээллэдэг бөгөөд түүний сургууль хүүг бороон дунд хөл нүцгэн бүжиглэж байгаа бичлэгийг авч, интернэтэд тавьжээ. Энэ бичлэг интернэтэд хэрэглэгчдэд маш их таалагдаж, хүү шилдэг мэргэжилтнүүдийн сургуульд сурах боломжтой болсон байна.
11 настай хүү олон гайхалтай хөдөлгөөнийг үзүүлж, алдартнуудад хүртэл таалагджээ. Хүү уг бичлэгээрээ балетаар зөвхөн охид биш, хөвгүүд ч хичээллэж болно гэдгийг үзүүлэхийг зорьсон гэнэ.
Энтони хүү балетын сургуульд сурдаг. Уг сургуулийг 2017 онд Дэниэл Ажала хэмээх өөрөө бүжиглэж сурсан бүжигчин үүсгэн байгуулжээ. Энэ сургуульд Энтониг оролцуулаад 12 хүүхэд хичээллэдэг.
Харин Энтони хүү хэвлэлийнхний анхааралд өртсөнөөр Нью-Йоркийн балетын сургууль хүүг урьжээ. Одоо тэр Америкийн балетын алдарт сургууль болох «American Ballet Theatre»–д сурах гэж байна. Ирээдүйд мэргэжлийн бүжигчин болно гэж хүү ярьжээ.
1 comment
KKKK TATAAGAAD HAYCHIH UMAA NIGER BALET BUJEEL TERIIN AMERIC AVAAL TER SARMAGCHIN N DARAA N HAR TAMHI HERGELEED HUN ALAAD SHOROND OROOL TER ALUURCHIN NIGERIIG N BUSDIIN TATVARAAR TEJEEGEEL IREEDUI BNA AA BN