2020-08-13 11:341min00

А.Амбасэлмаа: Дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

88888888888888888

Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Наймдугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд нийт 487 хүнд шинжилгээ хийхэд 483 хүнд коронавирус илрээгүй, дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ дөрвөн хүн нь наймдугаар сарын 11-ний өдөр Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 73, 20 настай эмэгтэй байна. Мөн Алтанбулагийн хилээр ойрын өдрүүдэд бид иргэдээ татан оруулсан. Тэдгээр иргэдээс Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан 24 настай эрэгтэй, 65 эмэгтэй ОХУ-ын иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 297 тохиолдол батлагдлаа. Үүнээс 269 нь эдгэрсэн байна” гэлээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй