Пакистаны Хайбер дэх Манди Касс дүүргийн иргэд ням гарагт улс орон даяар үрсэлгээ суулгах засгийн газрын кампанит ажлын хүрээнд тарьсан бүх модыг буулгаж хаяжээ.
Улсаас мод суулгах зөвшөөрлийг иргэдээсээ аваагүй гэнэ. Ерөнхий сайд Имран Ханы засгийн газар ойжуулах томоохон төслөө ням гарагт эхэлж, нэг өдрийн дотор орон даяар 3,5 сая суулгац суулгахаар болсон аж. Энэ төсөлд оролцогчид нутгийн иргэдтэй тохиролцож, эв зүйгээ олох гэсэн боловч амжилт олоогүй байна.
Мод суулгах ажиллагаанд сайн дурын нэг сая гаруй иргэн оролцсон гэнэ. Гэтэл эсэргүүцэгчид 6000 орчим шинэ модыг тасдан хаяж, хувийн газар нутаг дээр нь тарьсан гэж эсэргүүцжээ. Тэр ч бүү хэл хар далбаа намируулан, төр засгийг эсэргүүцэж байгаага зарласан байна.
Хайберийн комиссарын орлогч Махмуд Аслам сипах омгийн хоёр бүлгийн хооронд газрын маргаан дэгдсэн гэж мэдэгджээ. Нэг бүлэг нь мод суулгахыг зөвшөөрсөн бол нөгөө хэсэг нь тасдаж хаясан аж.
Эх сурвалж: Gismeteo.ru Марта