Эрүүл мэндийн яам мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Ковид 19 цар тахлын талаар мэдээлэл хийсэн ба ингэхдээ Ховд аймагт 42 настай эрэгтэй тарваган тахлын улмаас амиа алдсан талаар хэлсэн юм.
Тодруулбал “Сүүлийн үед манай улсад тарваган тахал өвчний эрсдэл их гарч байна. Ховд аймгийн төвд 42 настай эрэгтэй гэртээ хоёр тарвага худалдаж аваад өвчсөний улмаас халдвар авч, тарваган тахлын булчирхайн хэлбэрээр хүндэрч өчигдөр шөнө нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ он гарсаар тарваган тахлын дөрвөн тохиолдол батлагдсаны хоёр нь эндсэн. Тэдгээр хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй, эмнэлэгт ирээд нэг өдөр байгаад л нас барсан.
Иймд иргэд тарвагатай харьцахгүй байх, тарваганы мах хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа тарваганы мах өвчиж байх явцдаа гараа зүсэж халдвар авсан тохиолдол гарлаа” Гэлээ.
Л.Баяр