2020-08-06 11:391min00

Орон нутагт дутагдаж буй мэргэжлээр суралцах оюутнууд батламжаа гардан авлаа

a60b5617a778a7025e85ab5ebb1fe4f3big

Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг Өмнөговь аймагт дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна. Уг тэтгэлэгт хамрагдсан 24 оюутан батламжаа гардан авлаа.

Дээрх хугацаанд давхардсан тоогоор 349 оюутан хамрагдаж сургалтын төлбөрөө 100 хувь шийдвэрлүүлэн суралцаж байна. Энэ жил шинээр 24 оюутан хамрагдахаар аймгийн ЗДТГ-тай гэрээ байгууллаа. Малын эмч, төмөр зам, хүний их эмч, бага ангийн багш, дуу хөгжмийн багш зэрэг орон нутагт дутагдалтай мэргэжлээр сурч байгаа оюутнууд хамрагдсан байна.

Тэд 2.8 голч буюу түүнээс дээш үнэлгээтэй суралцах ёстой. Сурч байх хугацааны сургалтын төлбөрийг орон нутаг бүрэн хариуцаж төлнө. Харин төгсөж ирэхэд нь орон нутагтаа заавал ажиллуулах ба ажлын байранд зуучилж өгөх юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй