Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэхүү нислэг нь тусгай үүргийн 50 дахь удаагийн нислэг аж.
Тус нислэгээр нийт 262 иргэн эх орондоо ирж байгаа юм. Эдгээр иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Монголика, Зүчи, Дрийм зэрэг зочид буудлуудад байрлуулна. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог билээ.
Л.Баяр