2020-08-03 09:151min00

Азийн Хөгжлийн Банк малчдад чиглэсэн төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

111938107_120712249721952_1348728166538392185_o

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. Хөдөө аж ахуйн салбар нь монголын эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр, орлого нэмэгдүүлэх ирээдүйтэй салбар гэж үзэж байгаагаа Павит Рамачандран онцлон тэмдэглэв.

Засгийн газар хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйгаа эдийн засагжуулахад Засгийн газар анхаарал хандуулж байгаа.

Азийн Хөгжлийн банк хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Ирэх жилүүдэд орон нутгийн жижиг бизнесүүдийг дэмжих, уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуй, шинжлэх ухааны ололт амжилтыг малчдын амьдралд нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөжээ.

Азийн Хөгжлийн банктай хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, цаашид аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,хөдөө аж ахуйн бэлтгэн нийлүүлэх,хадгалалт хамгаалалтын системийг бүрдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй