2020-07-30 15:491min00

Ойн түймэрт гурван тэрбум гаруй амьтан үхжээ

1564917019_0_254_2730_1790_600x0_80_0_0_cc2eeae43ac06675338bdadbda1fbbd7

Австралид 2019 оны зургаадугаар сараас 2020 оны хоёрдугаар сарын хооронд гарсан гамшгийн хэмжээний ойн түймрийн улмаас гурван тэрбум гаруй амьтан үрэгджээ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн /WWF/ мэдээлснээр, Австралид гарсан их хэмжээний ойн түймэр орчин цагийн түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан гамшгийн хэмжээний түймэр болсон. Тус сангаас явуулсан шинэ судалгаа үхсэн ан амьтны бодит тоо таамаглаж байснаас гурав дахин их буйг харуулж байна. Гамшгийн улмаас нийт 143 сая хөхтөн, 2.46 тэрбум хэвлийгээр явагч, 180 сая шувуу, 51 сая мэлхий үхжээ.

Амьтны ертөнцөд учирсан хор хохирлыг тогтоохын тулд эрдэмтэд түймэрт өртсөн 28 сая га газарт судалгаа хийсэн байна. Ойн түймрийн улмаас 27 хүн амиа алдаж, хоёр мянга гаруй байшин шатжээ.