Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон. Тэд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэн Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргаад байгаа аж. Одоогоор шүүх хурлын тов гараагүй ч зарим эх сурвалжийн мэдээлснээр хурал зургаадугаар сарын эхээр болох магадлалтай гэнэ.
Гэвч тэдний ар гэрийнхэн шүүх хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийхийг хүсч байгаа юм байна. Улсын Дээд Шүүх ялтнуудыг шүүх хуралд оролцуулах шаардлагагүй гэж үзэж байгаа аж. Б.Содномдаржаа Төв аймаг дахь гянданд, Т.Чимгээ Баянзүрх дүүрэгт дэх Эмэгтэйчүүдийн хориход тус тус хоригдож байгаа юм.