Японы Окинава мужид байрладаг АНУ-ын цэргийн хоёр баазад коронавирусний халдвар тархсаны улмаас хөл хорио тогтоожээ

2020-07-12 14:211min0
bc41ee49f57fe5f96db632cf6f4a1614446d7be5ec097a30b30d4e8e8789a47d

Японы Окинава мужид байрладаг АНУ-ын цэргийн хоёр баазад коронавирусний халдвар тархсаны улмаас хөл хорио тогтоосон талаар мужийн захирагч Дэнни Тамаки мэдээлжээ.

“Кэмп-Хансэн бааз болон Фүтэмма агаарын бааз хорио цээрийн байдалд байгаа” гэж тэрбээр мэдээлснийг “Kyodo” агентлаг уламжилжээ. Америкийн талаас Окинавагийн эрх баригчдад ирүүлсэн тайланд дурдсанаар, тус мужид байрлаж буй АНУ-ын цэргүүдийн дунд долоодугаар сарын 7-11-ний хооронд халдварын 61 тохиолдол бүртгэгдсэн байна.

“Тайланг аваад би их цочирдсон. Энэ бол үнэхээр харамсалтай. Вирусийн тархалтыг хязгаарлах талаар Америкийн цэргүүдийн авч буй арга хэмжээнд ихээхэн эргэлзэж байгаагаа хэлэхээс аргагүйд хүрч байна” гэж мужийн захирагч цохон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй