Дархан-Уул аймагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн

2020-07-10 13:211min0
gazar hodlolt _1

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг “Хавцал” гэдэг газар өчигдөр шөнө 00:14 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэн Онцгой байдлын ерөнхий газар руу 00:22 цагт цахим шуудангаар илгээсэн байна.

Газар хөдлөлтийн талаар Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргатай холбогдож тодруулахад “Иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн. Учирсан хохирол байхгүй” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй