2020-07-10 09:401min00

Хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан хязаалан морьдын уралдааныг хойшлуулсан байна

хүй долоон худаг

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хязаалан насны хурдан морины уралдаан хуваарь ёсоор өнөөдөр 07:00-11:00 цагт болох байсан юм.

Гэвч Хүй 7 худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан хязаалан морьдын уралдааныг хойшлуулсан байна.

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны гишүүд шийдвэр гаргаад эргэж мэдэгдэнэ гэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй