АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтын эсрэг “Нимиц” хөлгийг илгээжээ.
Нимиц хөлгийн хамт “Рональд Рейган” (USS Ronald Reagan), “Карл Винсон” (USS Carl Vinson) гэх байлдааны тээвэрлэгч онгоцоо илгээж буй нь ховор тохиолдол юм байна.
Дэлхийн хамгийн том байлдааны хөлөг болох “Нимиц” төрлийн тээвэрлэгч 10 онгоц байдаг ба АНУ онгоцуудаа илгээх болсон нь Пхеньянд үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэхээр шийдсэнийг Америкийн цэргийнхний эх сурвалж Японы Asahi Shimbun сонинд өгүүлжээ.
Сонинд байлдааны хөлгүүдийг энэ пүрэв гаригт (2017.06.01) Китсапын баазаас гараад Ойрхи Дорнодын бүс рүү очих тухай нийтэлсэн байна.