Ховд аймгийн Жаргалант сумын иргэн С.Бадампүрэв, гэргий Э.Содномбаяр нар нэг сар гаруй хугацааны өмнө 3 ихэр хүүтэй болсон аж. Ихрүүд долоодугаар сарын 14-нд 2 сар хүрэх бөгөөд эцэг, эх нь тэдэнд Б.Билэгсайхан, Б.Элбэгсайхан, Б.Түвшинсайхан гэх нэр хайрлажээ.
Улмаар Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар тус гэр бүлд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн төдийгүй аймгийн удирдлагууд 3 ихэр хүүг мялааж 3 өрөө байр олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр болжээ.
.