Завхан аймагт сураггүй алга болсон гэх 25 настай эмэгтэйг хоёр хоногийн дараа уулнаас эсэн мэнд олжээ.
Тодруулбал, тус аймгийн Улиастай сумын Богдын гол багийн “Цагааннуур” гэдэг газарт амьдардаг тус сумын харьяат малчин 25 настай, эмэгтэй У нь 06.30-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан байна.
Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, цагдаагийн албан хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж өнгөрөгч бямба гараг буюу 07.04-ний өдрийн 14:30 цагт тус сумын Жаргалант багийн уулнаас түүнийг иргэн 26 настай, эрэгтэй Ө-тэй хамт эсэн мэнд байхад нь олжээ.
Онцгой байдлын ерөнхий газар