Вьетнамд “Алтаар бүрхсэн зочид буудал” үүд хаалгаа нээжээ

Аялал жуулчлалаар алдартай Вьетнам Улсын Ханой хотын “Dolce Hanoi Golden Lake” хэмээх алтаар бүрхэгдсэн гэгдэх зочид буудал үүд хаалгаа нээжээ.
Буудлын угаалтуураас эхлээд ариун цэврийн суултуур ч бас алтаар бүрхэгджээ. “Dolce Hanoi Golden Lake” буудалд нэг өдөр байрлах төлбөр хамгийн багадаа $250 ам.доллараас эхлэх юм байна.