Дэлхийн олон оны эрдэмтэд хүний биеийн аль нэг хэмжээ тухайн хувь хүн, түүний үйлдэлд нөлөөлдөг үү гэдгийг тогтоох гэж нэг бус удаа оролдож байсан түүхтэй. Энэ явцдаа эрчүүдийн тавхайн урт олон зүйлийг хэлж өгдөг болохыг тогоожээ.
Урт наслалт
Кембрижийн эрдэмтэд судалгаа хийж үзээд хүний хөлийн хэмжээ наслалтад нь нөлөөлдөг болохыг тогтоожээ. Шинжээчид хоёр жилийн турш нас барсан өвчтөнүүдийг хэдэн насандаа өөд болсон, ямар размерын гутал өмсдөг болохыг судалжээ. Энэ хоёр жилийн хугацаанд 3400 хүний өгөгдлийг цуглуулж, эмэгтэйчүүд дунд 38 размерын хөлтнүүд хамгийн урт буюу 78-84 насалдаг болохыг тогтоосон байна. Харин 35, 42 размерын гутал өмсдөг хүмүүс 64-69 насандаа нас барах нь их байжээ.
Эрчүүдийн хувьд42 размерын гутал өмсдөгүүд нь арай илүү урт буюу 75-82 насалж байв. Харин 38, эсвэл 45 размерын хөлтнүүд 66-69 насандаа өөд болж байжээ.
Полигами
Саяхан Illicit Encounters хэмээх гэрлэсэн хүмүүсийн танилцах үйлчилгээнээс судалгаа явуулж үзээд хэдэн размерын гутал өмсдөг эрчүүд эхнэрээ араар тавих нь илүү байгааг илрүлжээ. Гэтэл 43, 44, 45 размерын хөлтнүүд хамгийн хөнгөмсөг байсан бол 40 размерын гутал өмсдөг эрчүүд эхнэртээ илүү үнэнч байсан гэнэ.
Үйлчилгээний ажилтан Майк Тейлор судалгааны үр дүнд эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн аж. Үүнийг баталж, АНУ-ын экс ерөнхийлөгч Билл Клинтон 45 размерын гутал өмсдөг, эхнэрээ араар тавьж байсныг дурдсан байна.
Эх сурвалж: woman.rambler.ru
8 comments
bitgii teneg yum bicheed bgaach,gutliin razmer odoo xunii naslaltiig togtooxuu
harin tiin,minii hairt zaluu 43 umsdug nadad aimar hairtai
estoi hudlaa medee baina
miniih 50shd
ИНГЭЖ ТЭНЭГТЭХЭЭ БОЛЬ
40 өмсдөг эрэгтэй гэхээр хүүхэд л байх
Hujaanuud tegvel ih tom hultei baihnee
balai yum BALAARAAL im ym bichij bxaar xvvxedvvd xeregtei sonirxol tatam zvil tawiach