Хар арьстан Жорж Флойдын баривчилгаанд оролцсон цагдаа нарыг ирэх жил шүүнэ. Одооогоор тэднийг тусад нь шүүх үү, хамтад нь шүүх үү гэдэг нь тодорхой болоогүй байна.
Африк гаралтай америк Жорж Флойдыг баривчлахад оролцсон цагдаагийн дөрвөн ажилтан асныг ирэх оны гуравдугаар сараас шүүх юм. Эдгээр цагдаа нар нь Томас Лейн, Александр Куэнг, Ту Тао, гол буруутан Дерек Човин нар юм. Тэд хар арьстныг баривчлах үеэрээ хамгаалалтаа хэтрүүлснээс болоод аминд нь хүрч, үүний улмаас АНУ-д болон бусад улс оронд арьс өнгөний ялгаварлалын эсрэг жагсаал, эмх замбараагүй байдал дэгдэхэд хүргэсэн юм.
Эх сурвалж: mir24.tv