Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Анхдугаар чуулганыг 2020 оны зургаадугаар сарын 30-ны 12:00 цагт товлон зарласан билээ.
Анхдугаар чуулганы хуралдаанд шинээр сонгогдсон 76 гишүүн тангараг өргөх бөгөөд УИХ-ын даргыг сонгох юм.
Яг одоо Ерөнхийлөгч Х.Баттулга Анхдугаар чуулганыг нээж үг хэлж байна. Тэрбээр “Иргэдийнхээ боломжоос хулгай хийдэг биш, боломж олгодог чуулган байх хэрэгтэй”-г сануулав.
Анхдугаар чуулганыг нээж Ерөнхийлөгчийн хэлсэн үгээс товчлон хүргэж байна.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд 27 гишүүн өөртөө болон түүний хамаарал бүхий этгээд 1,170 тендер авсан нь тогтоогдсон. Өмнөх парламентад 18 гишүүн тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүнээс 37 нь 31 гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгуулж байсан.
Зургаан нэр дэвшигч цагдан хоригдлоо.
2009 оноос хойш СЕХ-ны удирдлага өөрчлөгдөөгүй байгаа нь асар их ялзарсан, надад хэн хэлэхэв гэсэн биеэ тоосон байдал үүсгэсэн байна.
СЕХ-ны удирдлага яаралтай өргөдлөө өгч огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна” гэв.
Хэлсэн үгийг бүрэн эхээр нь тун удахгүй