Их Британийн Warwickshire мужийн Newbold on Stour тосгонд эртний таван хүний булш олджээ. Археологчдийн үзэж буйгаар шарил МЭӨ хоёр эсвэл гурван мянгад хамаарч байгаа аж. Энд шинэ орон сууц барихаар төлөвлөж байжээ.
Олдвор 4000 гаруй жилийн настай бөгөөд тосгоны ойр орчимд дахиад 11 орчим хүний булш байгаа гэнэ. Түүхчид дурсгалын зүйлс дэх нууцлаг байдлыг улам бүр гайхширч байгаа гэнэ. Булшнууд нь тодорхой зан үйлийн дагуу хийгдсэн нь одон орны шинжлэх ухаантай хамааруулж болохын дээр өөр олон төрлийн таамаг дэвшүүлж юм байна.