2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Увс аймагт Ардчилсан намаас С.Жавхлан нэр дэвшсэн билээ. Гэвч Увсынхан түүнийг сонгоогүйд гомдсон Жавхлан дахиж Увс нутагт очихгүй гэдгээ зарлаж, бас Увсынхныг дууг минь битгий сонсоорой хэмээв.
Энэ тухайгаа “Энэ өдрөөс хойш миний дууг нэг нь ч битгий сонсоорой. Би энэ амьдрах насандаа ахиж Увс аймагтаа ирэхгүй. Мөнгөнд хууртдаггүй болсон цагт надтай харьц. Миний ах дүүс мэнд жаргалантай байх болтугай” гэлээ.