Эрдэмтэн судлаач Б.Ринчингийн хүү Р.Арслан ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагналыг өнгөрсөн Баасан гарагт (2017.05.26) хүртлээ.
Манай улсын эрүүл мэндийн салбарт Р.Арслан гуайн оруулсан хувь нэмэр их байдаг. Тэрээр элэгний В вирусын тархалтыг бууруулах, таслан зогсоох чиглэлд вакцинжуулалт болон тархалтын судалгааг амжилттай хийж, үр дүнд нь элэгний В вирусын эсрэг вакцинжуулалтыг нэвтрүүлсэн зэрэг ач гавьяатай хүн юм.
Харин ДЭМБ-ын Ерөнхий захирал, хатагтай ДР Маргарет Чан элэгний өвчлөлийн эсрэг тэмцэж буй олон орнууд байгаа ч Монгол Улс тэднийг тэргүүлж, сайн ажиллаж байгааг онцолж сайшаасан байна.
Эх сурвалж: ЭМЯ