Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө говь, талын нутгаар халуун байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Энэ оны зургаадугаар сарын 18-ны 20 цагаас 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан
- Говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 33-38 градус дулаан
- Бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан
- Харин Улаанбаатар хот орчмоор үүлших хэдий ч бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 29-31 градус дулаан
Зургаадугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөс харвал:
- 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр аадар бороо,
- 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 23-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орохоор байгаа аж.
Ингэхдээ салхи 20,21-нд борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Говь талын нутгаар өдөртөө халж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
Мөн энэ сарын 21-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ гэдгийг мэдээлэв.