Өвөрхөнгай аймгийн Бат-Өлзий сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын байгаль хамгаалагчид хамтран улсын тусгай хамгаалалт бүхий Орхон голын ай сав газраар хяналт шалгалт хийх үеэр Орхон, Улиастайн голоос 78 ширхэг зэвэг загас, 54 шихэг хадран загасыг барьсан иргэдийн хууль бус үйлдлийг илрүүлж, шалгалтын ажлыг явуулж буй гэнэ.
Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.5-д зааснаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуультай аж.