Швейцарт галт тэргэнд 152 мянган фунт стерлингийн үнэтэй, 3 кг жинтэй ууттай алтаа нуугаад буусан хүнийг эрэн сурвалжилж байна.
Санкт-Галлен-Люцерн хоорондын зорчигч тээврийн галт тэргэнд 2019 оны 10 сард нэгэн зорчигч үнэт металлтай уутаа мартаад буужээ. Орон нутгийн засаг захиргаа дотоод мөрдлөг шалгалтаараа алтны эзнийг хайгаад олоогүй тул зарлал тавьсан аж. Гэхдээ алтны эзэн мөн гэдгийг яаж тогтоохыг дэлгэрэнгүй мэдээлээгүй аж.
Мартамхай зорчигч 5 жилийн дотор гээсэн юмаа эргүүлэн авах боломжтой юм байна.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулсан Э.МАРТ