Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.10/

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд бүртгэгдэж, 412 мянган хүн нас Ковид19-өөр барлаа. Сүүлийн 24 цагт дэлхий нийтэд 12 мянган хүн нас барсан. Дэлхий даяар нөхцөл байдал хүндэрч байна. Эерэг үр дүнтэй орнууд байгаа ч санаа амарч, бардам байх хэрэггүй аюул их байгаа гэж ДЭМБ-аас мэдэгдсэн.

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 58 хүн орсон, 180 хүн гэрийн ажиглалтад шилжиж, 1882 хүн гэрээр ажиглалтад байна. Үүнээс архаг хууч  өвчтэй 180 хүн байгаа. Орон нутгийн чиглэлийн галт тэргэнд эмч эмнэлгийн ажилтнууд тогтмол ажиллаж 4361 хүнд тандалт судалгаа хийсэн. Эдгээрээс сэжигтэй тохиолдол илрээгүй. Нийслэлийн хувьд 4294 хүн гэрийн ажиглалтад байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дугаарт 150 дуудлага ирж, иргэд халдварын тухай зөвлөгөө авсан бол гадаадад байгаа иргэдэд зориулсан  “Шуурхай-119” аппликейшнээр  БНСУ, Швед, Япон улсаас монгол улсын иргэд холбогдон заавар, зөвлөгөө авсан байна. Дэлхий дахинд хамгийн түгээмэл байгаа амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, аль болох гэртээ байх зэрэг дүрмийг баримтлахыг уриалж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн