Хүний амь насанд халдсан этгээдийг эрэн сурвалжилж байна

2020-06-09 14:341min0
unnamed-13-1-1-1-1-1-2-1-1

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гаднын нөлөөтэйгөөр амь насаа алдсан үл таних хүний цогцос олдсон байна.

Цогцост олон шарх, гэмтэл үүссэн байсан гэх ба талийгаачийн толгойн гавлын яс цөмөрч, хавирга нь хугарсан байжээ. Хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд талийгаач нь Хужирбуланд оршин суух хаягтай,40 настай эрэгтэй болохыг тогтоосон байна.

Цагдаагийн байгууллага ийн хүний биед гэмтэл учруулж, амь насанд нь халдсан этгээдийг тогтоон, яаралтай эрэн сурвалжилж эхэлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй