1. Тусгай үүргийн Токио-Улаанбаатар нислэг 6 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдэнэ.
2. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ОМ 502 нислэг 6 дугаар сарын 11-ний өдрийн 14.40 цагт Нарита ОУНБ-аас хөөрнө
3. Нислэгийн бүртгэл Нарита ОУНБ-ын Терминал №1-ийн “J “ каунтер дээр өглөөний 11.30 цагт эхэлнэ.
4. Тус нислэгээр ЭСЯ-нд бүртгүүлж, Улсын Онцгой комиссын шуурхай штабаас сонгон шалгаруулсан иргэд явна.
5. ЭСЯ-наас дээрх сонгон шалгарсан иргэдтэй тус бүрчлэн утсаар холбоо барьж мэдэгдэх тул ЭСЯ руу залгах шаардлагагүй болно.
6. МИАТ ХК-ийн Токио дахь Төлөөлөгчийн газраас дээрх сонгон шалгарсан иргэдтэй тус бүрчлэн утсаар холбоо барьж, тийзийг баталгаажуулах тул МИАТ ХК-ийн Төлөөлөгчийн газар руу залгах шаардлагагүй болно.
7. Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлсөн байна.
Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарна уу.
8. Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.
ТОКИО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ТИЙЗ БИЧИХ ЗААВАРЧИЛГАА
МИАТ ТӨХК нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Пүрэв гарагт Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд УОК-оос өгсөн удирдамжийн дагуу захиалгат нислэг үйлдэнэ.
УОК-ийн Шуурхай штабаас ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан иргэд Токио-Улаанбаатар чиглэлд зорчих тийзийг МИАТ ТӨХК-ийн Токио хот дахь төлөөлөгчийн газар очиж тийз авах, эсвэл МИАТ ТӨХК-ийн дансанд төлбөр шилжүүлэн доорхи зааварчилгааны дагуу тийзээ бичүүлэх боломжтой.
1) ШИНЭЭР ТИЙЗ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:
МИАТ ХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу захиалга шинээр үүсгэж, улмаар суудлыг нэн даруй баталгаажуулна.
o Тийзийн төлбөрийг Япон Улсад төлөх бол доорх заасан дансанд шилжүүлнэ:
Ангилал Аяллын төрөл Том хүн Хүүхэд Нялх хүүхэд Мөнгөний нэгж
Бизнес Нэг тал 105600.00 79400.00 10100.00 JPY
Энгийн 54300.00 41000.00 5000.00
*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.
МИАТ ХК-ийн Токио хот дахь Төлөөлөгчийн газрын дараахь дансаар хүлээн авна.
Account name: MIAT Mongolian Airlines
Bank name: Mitsubishi Tokyo UFG
Branch name: NIPPORI
Account number: 0010490
Гүйлгээний утга: Явах иргэний Овог нэр
o Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад пасспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.
o Зорчигч авч явах тээшний хэмжээг Бизнес зэрэглэлд 2 ширхэг тус бүр 32 кг, энгийн зэрэглэлд 1 ширхэг буюу 23кг-аар хязгаарлана.
Токиод: tokyo@miat.com
o Тийзийн төлбөрийг Улаанбаатар хотод төлөх бол доорх заасан дансанд шилжүүлнэ:
Ангилал Аяллын төрөл Том хүн Хүүхэд Нялх хүүхэд Мөнгөний нэгж
Бизнес Нэг тал 968.00 728.00 92.00 USD
Энгийн 498.00 376.00 45.00
Ангилал Аяллын төрөл Том хүн Хүүхэд Нялх хүүхэд Мөнгөний нэгж
Бизнес Нэг тал 2,713,700 2,042,600 258,000 MNT
Энгийн 1,396,800 1,054,600 106,300
*Төлбөр шилжүүлэх өдрийн ханшнаас хамаарч бага зэрэг өөрчлөгдөхийг анхаарна уу.
МИАТ ХК-ийн Улаанбаатар дахь Голомт банкны дансаар хүлээн авна.
Хүлээн авагч: МИАТ ХК
Дансны дугаар: 1102110521 (ам.доллар)
эсвэл 1102036061 (төгрөг)
Банкны нэр: ГОЛОМТ БАНК
Гүйлгээний утга: Явах иргэний Овог нэр
o Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад пасспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлэх бөгөөд ирүүлсэн материалыг үндэслэн тийзийг бичиж олгоно.
o Зорчигч авч явах тээшний хэмжээг Бизнес зэрэглэлд 2 ширхэг тус бүр 32 кг, энгийн зэрэглэлд 1 ширхэг буюу 23кг-аар хязгаарлана.
Эхний нэг ширхэг илүү тээш 84 ам.доллар, 2 дахь илүү тээш 139 ам. доллар байх ба энэхүү илүү тээш нь 23 кг-аас илүү гарахгүй, 3 талын хэмжээс 158 см хэтрэхгүй болохыг анхаарна уу.
– Улаанбаатарт ttt@miat.com
2) ТИЙЗТЭЙ ЗОРЧИГЧИЙН ХУВЬД ТИЙЗЭЭ БИЧҮҮЛЭХ ЗААВАР:
МИАТ ХК нь УОК-ийн Шуурхай штабаас хүлээн авсан нэрсийн жагсаалтын дагуу тийзтэй зорчигчийн захиалгыг суудлыг нэн даруй баталгаажуулна.
o N ангиллаас доош ангиллар худалдаж авсан бол И ангилал уруу тарифын зөрүү төлбөр төлнө, тийз бичих хураамж төлөхгүй. И ангилаас дээш ангиллаар худалдан авсан зорчигчдод зөрүү төлбөр буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Зөвхөн тарифын зөрүү төлбөр төлөх бөгөөд тийз бичих хураамжаас чөлөөлнө. Тарифын зөрүү төлбөр нь худалдан авсан тийзний төрлөөс хамаарч зорчигч тус бүрт өөр бодолт хийгдэх тул Улаанбаатарт бол Тасалбар түгээврийн төвийн билет бичигчид хандан тарифын зөрүү төлбөрөө бодуулж дараах дансанд шилжүүлснээр тийзийг олгоно.
– Тарифын зөрүү төлбөрийг МИАТ ХК-ийн Улаанбаатар дах Голомт Банкны дансаар хүлээн авна.
Хүлээн авагч: МИАТ ХК
Дансны дугаар: 1102110521 (ам.доллар)
эсвэл 1102036061 (төгрөг)
Банкны нэр: ГОЛОМТ БАНК
Гүйлгээний утга: Явах иргэний Овог нэр
o Төлбөр шилжүүлсэн баримтыг гадаад пасспортын хуулбарын хамт доорх и-мэйлээр ирүүлснээр тийзийг дахин бичиж олгоно.
o Зорчигч авч явах тээшний хэмжээг Бизнес зэрэглэлд 2 ширхэг тус бүр 32 кг, энгийн зэрэглэлд 1 ширхэг буюу 23к
o г-аар хязгаарлана. Үүнээс илүү тээш тээвэрлэлтэд авахгүй болно.
– Улаанбаатарт ttt@miat.com
– Хаяг: МИАТ ТӨХК-ийн Тийз борлуулалтын салбар
– БЗД 26-р хороо Их монгол гудамж -307, ENCANTO MALL 1 давхарт
– Тийз борлуулалтын салбарын ажиллах цагийн хуваарь: 09:00 – 19:00
Утас: +976-11-322118
– Имэйл: ttt@miat.com
Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайдын яам