Хятадын агаарын тээврийн компаниуд АНУ руу мөн АНУ-аас бусад чиглэлд нислэг хийх боломж хаагдахаар байна. АНУ-БНХАУ-ын хоорондох нислэгийг дахин эхлүүлэх Вашингтоны хүсэлтийг Бээжин хүлээн аваагүй юм байна. Америкийн иргэний агаарын тээврийн компаниуд Хятад улс руу чиглэсэн нислэгээ энэ сараас эхлүүлэх хүсэлтэй байсан ч Бээжин ийнхүү татгалзжээ.
Үүний хариуд Вашингтоны зүгээс АНУ-Хятадын хооронд нислэг үйлдэж байгаа Хятадын 4 авиа компанийн үйл ажиллагааг 06-р сарын 16-аас хориглохоор болсон байна. 01-р сарын эхэн үеэр Хятад-Америкийн хооронд долоо хоногт 320 гаруй иргэний тээврийн нислэг үйлдэгдэж байсан бол одоо бүрэн зогсонги байдалд орохоор байна.