Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим системд байршууллаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд анх удаа бүртгүүлсэн.
Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нийт 606 нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд хуульд заасан хугацааны дагуу өнөөдөр байршуулав.
Ингэснээр иргэд тухайн тойрогт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын байдалтай танилцах, улмаар олон нийтийн хяналт, оролцоог сайжруулах боломжтой юм.
1 comment
Зарим нэг хүмүүсийн ХОМ ийг уншсаан. Ядуу буурай Монгол улсын баян иргэд байна лээ. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөөд энэ зэрэгт хүрсэн л гэх байхдаа. Гэхдээ хүн хөдөлмөрлөөд эд нар шиг баяждаггүй юм байна лээ. Монголд л лав биш шүү. Хэдэн тэрбумаар байтугай хэдэн саяар орон сууц авах ч хэцүү. Жирийн иргэн 6-7 орон сууц авах мөнгөөр үнэт эдлэл авдаг юм байна. Үнэхээр та нар тасарччээ ард түмнээсээ.