Гадаадаас иргэд татан авах тусгай үүргийн нислэгүүдийн төлөвлөгөөг танилцуулж байна. Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр гадаад улс орнуудаас монгол иргэдээ татан авах ажиллагааны календарчилсан төлөвлөгөөг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас тавдугаар сарын 29-ний өдөр баталжээ.
Дээрх төлөвлөгөөний дагуу энэ сард тусгай үүргийн найман нислэг хийж, 2,000 орчим иргэнээ эх оронд нь авчрах юм.