2020-05-29 14:481min00

Швейцарт биеэ үнэлэгчдийг тодорхой дэглэмийн дагуу ажиллахыг зөвшөөрөв

Kreuzgassbrunnen-fountain-on-Kramgasse-the-main-street-in-Bern-Switzerland

Швейцарт биеэ үнэлэгчид ажилдаа гарч болно. Гэхдээ аюулгүйн тодорхой шаардлагууд тавьж эхэлж байна. Тухайлбал, үйлчлүүлэгчид нь нэрээ нууцалж болохгүй, хэрвээ биеэ үнэлэгч коронавирусийн халдвар авчихвал хаанаас халдвар авсныг нь мэдэх үүднээс мэдээллийг нь мэдээллийн санд дор хаяж 4 долоо хоногийн хугацаанд хадгалах юм байна.

Биеэ үнэлэгчид мөн өвдөг-тохойн байрлалаар ажиллах ёстой бөгөөд гурвал сексийн үед бээлий өмсөх, боломжтой бол амны хаалт зүүх, шинэ үйлчлүүлэгч болгондоо орны даавуугаа сольж үйлчлэх зэрэг шаардлага тавьж байна.

Швейцарт одоогоор 30761 халдвар гарч, 28 мянга гаруй нь эдгэрсэн бол 2000 орчим хүн халдварын хохирогч болжээ.

www.kp.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй