Шенгений орнуудад зорчих хязгаарлалтыг зургаадугаар сарын 15-ыг хүртэл сунгалаа

2020-05-26 13:521min0
555333

Европын Комиссоос Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг 2020 оны зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн бөгөөд дор дурдсан иргэд энэхүү хязгаарлалтаас чөлөөлөгдөх ажээ

  • Европын Холбооны гишүүн орон, Шенгений бүсийн улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд;
  • Урт хугацааны оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч орны иргэд;
  • Европын Холбооны бусад хууль тогтоомжийн дагуу тус бүс нутагт оршин суух зөвшөөрөлтэй иргэн;

Түүнчлэн ажлын зайлшгүй шаардлага болон хүндэтгэн үзэх шалтгаантай дараах иргэдийг мөн адил хязгаарлалтаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

Үүнд:

  • Эрүүл мэндийн салбарын ажилтан, судлаач, өндөр настан, түүний асран хамгаалагч;
  • Хилийн боомтын албан хаагч;
  • Шаардлагатай тохиолдолд бараа тээвэрлэж буй болон бусад тээврийн ажилтан, тус тус багтана.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй