Агаарын замын хилийн боомтыг шинэ нисэх буудалд шилжүүлэхээр боллоо
2020-05-20 17:24

Засгийн газрын хуралданаар агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа.
Тогтоолоор “Буянт-Ухаа” ОУ-ын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс “Чингис хаан” ОУ-ын нисэх буудалд шилжүүлнэ, Хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэх юм.