Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дөнгөж сая твиттер хуудсандаа “Эрүүл мэндийн ажилтнуудаа орон сууцанд оруулах чин хүсэл ЭМЯ, төр засагт маань ч бий. Манай эмнэлгийн удирдлагууд газар шорооны асуудал хөөцөлдөж ганц нэг барилга барьсан зүйл бий.
Энэ сайн хэрэг. Цаашид ч энэхүү санал санаачлагыг дэмжинэ. УИХ КОВИД-19-ын үед авах арга хэмжээний тогтоол баталж, өнөөдөр Засгийн газар төрийн албан хаагчдыг тэр дундаа эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулах тухай ярьлаа.
Та бүхэндээ орон сууцны мэдээлэл өгье. Эхний ээлжинд 1500 барилга бэлэн. Засгийн газар, Монгол банк хамтран асуудлыг зохион байгуулж түрээсэлж өмчлөх боломжийг бүрдүүлж байна. Энэ нь сардаа байрны мөнгөө төлж явсаар байраа өөрийн болгоно. Засаг сая тогтоол баталлаа” гэх баярт мэдээг хуваалцлаа.