Д.Нямхүү: Ковид-19 батлагдсан 140 тохиолдлоос 26 нь эдгэрсэн бол 27 өвчтөн хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.20/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр ХӨСҮТ-ийн гурван лабораторид нийт 247 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Улсын нэгдсэн төв эмнэлэг, дүүргүүдийн эмнэлгээс 32 сорьцоос тандалт судалгаа хийхэд мөн коронавирус илрээгүй.
Монгол Улсын хэмжээнд Ковид19-н батлагдсан 140 тохиолдлоос 26 нь эдгэлээ. Хүндэвтэр 27 өвчтөн байна.