Дэлхий дахин үхлийн аюулт COVID-19 өвчний эсрэг вакцин боловсруулах ажилд асар их хүч чармайлт гаргаж байгаа хэдий ч ийм вакцин хэзээ ч бүтээгдэхгүй байж магадгүй. Ийм таагүй мэдээллийг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хийлээ.

Британийн Засгийн газар вакцин үйлдвэрлэх, нэвтрүүлэх шинэ төвийн нээлтийг хурдавчлахад 110 сая орчим ам.доллар гаргах гэж байна. “Бид нэлээд урт замыг туулах хэрэгтэй болчихлоо. Би вакцин боловсруулагдахгүй байж магадгүй гэж ил л хэлнэ. Тиймээс шинж тэмдэгтэй хүмүүсийг шинжлэх, халдвартай хүмүүстэй хавьтсаныг нь хянах зэргээр коронавирустэй тэмцэх шинэ аргыг хайх хэрэгтэй. Энэ бүгд амаргүй гэдгийг мэднэ. Гэхдээ хүүхдийн анхны алхам хэзээ ч амархан байдаггүй шүү дээ” хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: mignews.ru

Орчуулсан Э.МАРТ

By updown

3 thoughts on “Борис Жонсон: COVID-19-ийн вакцин хэзээ ч бүтээгдэхгүй байж магадгүй”
  1. ИХ БРИТАНДАА БҮТЭЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ? ТҮҮНЭЭС БИШ ӨӨР УЛС ОРОН БҮТЭЭХ БАЙЛГҮЙ ДЭЭ, БУРХАН МИНЬ, ВАКЦИН НЬ ХУРДАН ГАРААСАЙ??? ЭНЭ ВИРУС ЧИНЬ МӨДДӨӨ ДАРАГДАХГҮЙ ЮМ ЯРТАД БАЙХ ЮМ??? ТҮВЭГТЭЙ ЮМАА

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн