2020-05-07 14:241min00

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов ахмад дайчинтай биечлэн уулзаж хүндэтгэл үзүүллээ

5eb3d4ca3d8ce

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд И.К.Азизов тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр /2020.05.07/ Түүхийн ухааны доктор, профессор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Эрэнцэнгийн Лувсанбалданд хүндэтгэл үзүүллээ.

Элчин Сайд И.К.Азизов ахмад дайчин Э.Лувсанбалданд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг биечлэн дэвшүүлсэн байна.  Түүний хувьд Эх орны дайны I, II зэргийн одонт цорын ганц монгол хүн юм.