Сүхбаатарын талбайд автомашины улсын дугаар шинээр олгож байна

2017-05-24 11:341min0
улсын дугаар

Өнөөдөр (2017.05.24) Сүхбаатарын талбайд Зам тээврийн хөгжлийн яам иргэдэд үйлчилж байна. Өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн улсын дугаар шинээр олгох,  нийтийн тээврийн цахим төлбөрийн систем, U-money картыг борлуулах юм байна. Мөн  хот хоорондын зорчигчийн тасалбарыг ТҮЦ машинаар олгож эхэлсэн талаарх  мэдээллийг авах боломжтой.

Энэ үеэр иргэдэд шинэ болон хуучин авто машины үзэсгэлэн, “Экологбус” ХХК-ийн үйлдвэрлэсэн Экобус болон цахилгаан авто машин, аялалын машин, ШУТИС-ын оюутнуудын зохион бүтээсэн эдийн засагт хэмнэлттэй “Эко машин”, АН-2 онгоцыг монгол инженер, техникчид шинэчлэн засаж, шинэ онгоц үйлдвэрлэх болсон тухай сонирхуулж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй