Өнөө шөнө, маргааш өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар халуун, хуурай салхитай байна.
2020 оны 04 дүгээр сарын 30-ны 20 цагаас 05 дугаар сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн нуруу, Увс нуурын хотгороор, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсч 12-17 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 хэм, бусад хэсгээр 9-11 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 02-нээс 05 дугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи 2-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.
2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий болон Алтайн өвөр говиор 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 3-нд нутгийн баруун хагаст, 4,5-нд ихэнх нутгаар дулаарна.